I. Тератоженик эффект (Teratogenic effect)
- Terato - МАНГАС
- genic - үүсэх, бий болох
- effect - нөлөөлөх
ЖИРЭМСЭН ҮЕД ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ИХЭНХ ЭМ ИХСЭЭР ДАМЖИЖ УРАГТ НӨЛӨӨЛӨХ БОЛОМЖТОЙ БУЮУ ТЕРАТОЖЕНИК ЭФФЕКТ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БАЙДАГ.
II. FDA (Food and Drug Administration - АНУ-д хэрэглэгдэх эм, хүнсний аюулгүй байдал, зохицуулалт, зөвшөөрлийг олгодог яам. FDA-ээс эмийг урагт нөлөөлөх эсэхээр нь 5 категорт ангилжээ.
- Категор: A, B, C, D, X
- Категор A - жирэмсэн үед хэрэглэж болох эмүүд - 100% Okay -эмүүд. Та энэ категорт багтсан эмүүдийг жирэмсэн үедээ санаа зоволтгүй хэрэглэж болно.
- Категор B - амьтан дээр хийгдсэн туршилтуудаар урагт сөрөг нөлөө үзүүлдэггүй болох нь батлагдсан ч хүн дээр хийгдсэн туршилт байхгүй эмүүд- Probably Okay -эмүүд. Та жирэмсэн үедээ энэ категорын эмийг хэрэглэх бол эмчээс зөвлөгөө авах нь дээр.
- Категор C - амьтан дээр хийгдсэн зарим нэгэн туршилтаар урагт нөлөөлдөг болох нь батлагдсан ч хүн дээр хийгдсэн туршилт байхгүй эмүүд. Гэвч эдгээр эмийг амьдралын заалтаар зайлшгүй шаардлагатай тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэх тохиолдол бий. С категорын эмийг жирэмсэн үедээ хэрэглэх тохиолдол элбэг байдаг. Тухайн нөхцөлд эмчлэгч эмч нь гол төлөв шийддэг.
- Категор D - жирэмсэн үед хэрэглэж болохгүй - NO эмүүд. Хүн дээр хийгдсэн туршилтаар урагт нөлөөлдөг болох нь тогтоогдсон эмүүд үүнд орно. Амьдралын заалтаар хэрэглэх тохиолдол байвч ихэнхдээ NO.
- Категор X - жирэмсэн үед хэрэглэхэд эсрэг заалттай эмүүд. Амьтан болон хүн дээр хийгдсэн туршилтуудаар жирэмсэн үед хэрэглэхэд ургийн гаж хөгжил үүсгэдэг нь бүрэн нотлогдсон эмүүд. Мөн түүнчлэн жирэмслэх насны эмэгтэйчүүд хэрэглэх тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах эм давхар хэрэглэх заалттай.
III. Ургийн эрхтэн тогтолцооны хөгжил - 7 хоногоор
Ургийн хөгжлийн:
- 3 дахь долоо хоногт - зүрх, төв мэдрэлийн систем
- 4 дахь долоо хоногт - нүд, зүрх, гар, хөл
- 5 дахь долоо хоногт - нүд, зүрх, гар, хөл
- 6 дахь долоо хоногт - teeth, чих
- 7 дахь долоо хоногт - тагнай, шээс, бэлгийн замын эрхтэн хөгжиждөг.
Эдгээр үеүүдэд нь тератоженик эффекттэй эм хэрэглэвэл тухайн эрхтүүдийг сонгомолоор гэмтээнэ. Төв мэдрэлийн систем нь ураг бий болсноос хойших бүх хугацаанд л үргэлжлэн хөгждөг онцлогтой.
III. Хөхүүл үед эх өөрөө эм хэрэглэж байгаа тохиолдолд хэзээ хэрэглэвэл зохимжтой вэ?
Хүүхдээ хөхүүлэхээс 30 минутийн өмнө эсвэл дараагийн хөхүүлэлтээс 3-4 цагийн өмнө эмээ ууж байх нь зохимжтой.
IV. Асуудал:
Эмийн сангуудаар эмчийн жоргүйгээр олгогддог олонх бүтээгдэхүүнд эмийн бодисууд ямар нэгэн хэмжээгээр агуулагдсан байдаг. Бид эдгээр бүтээгдэхүүнүүдийг уламжлалт тан, сероп, өөр бас бус юу билээ нэрлээд талх сүү мэт хэрэглээд заншчихсан. Бид эдгээрийг тератоженик эффекттэй эсэхийг нь мэдэхгүй. Угаасаа тийм нөлөө байдаг эсэхийг мэдэхчгүй хүмүүс, эхчүүд зөндөө. Ханиадны эм дуртай үедээ аваад ууж л байдаг. Харшлын эм аваад л ууж байдаг. Жирэмсэн үедээ ч ууж л байдаг. Бид үүнийг урагт нөлөөлж байгаа эсэхийг үнэндээ мэдэхгүй. Ургийн гаж хөгжил ихэслээ гэж их ярих болж. Бодох л асуудал.