ТҮЛЭНХИЙН ЗЭРЭГ

Түлэгдэл нь тухайн эд зүйл, гэмтлийн зэргээсээ шалтгаалаад эрүүл мэндэд хөнгөн, хүнд, аминд халтай эрсдэлүүдийг үүсгэдэг.

Үйлдвэрийн нөхцөлд химийн бодис, өндөр хүчдэлтэй цахилгаанд түлэгдэх байдал элбэг тохиолддог бол ахуйн орчинд халуун цай хоол, цахилгаан барааны буруу хэрэглээнээс үүдэлтэй түлэгдэлт илүү тохиолддог. Тэр дундаа бага насны хүүхэд хараа хяналтгүй байдлын улмаас түлэгдэлтэд өртөх магадлал их гардаг.

Хөнгөн зэргийн түлэгдэлтийн үед гэрийн нөхцөлд арга хэмжээ авч болох ч түлэгдэлтийн зэргийг тодорхойлж байж тусламж үзүүлэх нь зүйтэй.

Нэгдүгээр зэргийн түлэгдэлт нь зөвхөн арьсны өнгөц хэсэг болон эпидермисийг хамарсан түлэгдэлт байдаг бөгөөд өвдөлт харьцангуй бага байдаг. Ихэвчлэн 7 хоногийн дотор эдгэдэг. 

Хоёрдугаар зэргийн түлэгдэлт нь эпидерм дээр нэмэгдсэн дермийн давхарга руу өнгөц орж гэмтдэг. Нэгдүгээр зэргийн түлэгдэлттэй харьцуулахад өвдөлт ихтэй. 2-4 долоо хоногт эдгэрдэг. 

Хоёрдугаар зэргийн гүн түлэгдэлт нь эпидерм дээр нэмэгдэн дермийн давхарга руу гүн түлэгдсэн байдаг ба их өвдөлттэй. 3-5 долоо хоногт эдгэдэг. Анхан шатны тусламж, эмчилгээ хийгээгүй тохиолдолд үрэвсэж сорвижих боломжтой 

3-р зэргийн түлэгдэлт нь эпидерм, дерм болон түүний доод давхарга гиподермийг хамарсан түлэгдэлтийг хэлнэ. Хамгийн их өвдөлттэй түлэгдэлтийн зэрэг. Түлэгдэлтийн хэмжээнээс хамааран 2-6 сарын хугацаанд эдгэнэ. 

#ТҮЛЭГДЭЛТЭМЧИЛГЭЭ #МЕДИТОЧ